|
Видео

Шинэ мэдээ

ЦЕГ: "Хан ресурс" компанийн захирал Жим Доак гадны нөлөөгүй амиа алдсан

 ЦЕГ: "Хан ресурс" компанийн захирал Жим Доак гадны нөлөөгүй амиа алдсан
Өчигдөр өглөө Канадын "Хан Ресурс” компанийн гүйцэтгэх захирал  Жим Доак манай ирээд байхдаа зочид буудалд амиа алдсан нь олон улсын түвшинд яригдаж байна. Түүний цогцсыг өчигдөр өглөө "Blue sky" зочид буудлын өрөөнөөс нь олсон юм. Жим Доакийн амиа алдсан шалтгааныг гадны нөлөөтэй байж болзошгүй хэмээн үзэж байсан. Учир нь саяхан манай улс Арбитрын шүүхэд ялагдаж, "Хан Ресурс" компанид 100 сая долларыг Засгийн газар төлөхөөр болоод байсан билээ.
 
 

Тэгвэл өдгөө 60 настай Жим Доак амиа алдсан талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр "2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр 08.40 цагт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Bluesky"  зочид буудалд хүн нас барсан байна гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалтын ажиллагааг хийсэн. Ингэхэд уг буудлын 16 давхарын ... тоотод байрлаж байсан Канад улсын иргэн Жим Доак Чарльз гэх  60 настай иргэн гаднаа ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсан.  Цогцост хийсэн шүүх эмнэлгийн анхан шатны дүгнэлтээр гадны ямар нэг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Өчигдөр шүүх эмнэлгийн задлан шилжилгээнд оруулсан. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар өвчний улмаас нас барсан гэх мэдээллийг өгсөн. Эцсийн дүгнэлт хараахан гарах болоогүй.  Нарийн шинжилгээний дүн 14 хоногийн дараа гарна.   Талийгаач Монгол Улсад 2015 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр ирсэн. Ямар хэргээр ирсэн нь тухайн хувь хүний нууцад хамаарах зүйл учир мөн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler