| |
Видео
Шинэ мэдээ
429 мянган төгрөгөөр эрсдэхгүй байхыг анхааруулав
"Зууны мэдээ" сонины Үндэсний
мэдээллийн төвд "Эрүүл элэг” Үндэсний арга хэмжээний өвчтөн нийгмийн
төлөөллийн зөвлөлөөс сэрэмжлүүлэг мэдээлэл хийв. Харвоны эм хэрэглэх
элэгний В,С вирустэй өвчтнүүд гурван сарын өмнө шинжилгээнд орсон байх
шаардлагатай аж. Ирэх 11 дүгээр сард манай улсад орж ирэхээр болоод
байгаа энэ эмийг хэрэглэх шардлагатай 400 мянган хүн байгаагаас эхний
ээлжинд яаралтай хэрэглэх С вирустэй 200 мянган өвчтөн бий. Гэтэл 14
хоногийн өмнөөс энэ эмийг хэрэглэх хүмүүс 429 мянган төгрөгийн төлбөртэй
11 төрлийн шинжилгээ хийлгэх тухай сурталчилгаа хэвлэл мэдээллийн
хэрэгслээр цацагдаад байгаа аж. " Энэ нь таван сарын өмнө шинжилгээнд
орсон тохиодолд тухайн хүн эдийн засгийн хувьд эрсдээд зогсохгүй тухайн
шинжилгээ хүчингүй болно. Тиймээс гурван сарын өмнө шинжилгээ өгч эмчийн
хяналтан дор хэрэглэх ёстой. Хэрэв одоо шинжилгээ өгвөл эм орж ирэх
үеэр дахин шинжилгээ өгөх шаардлага гарна” гэж "Эрүүл элэг” Үндэсний
арга хэмжээний өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөлийн дарга Д.Пүрэв болон
зөвлөлийн гишүүд мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл өвчтнүүдэд 429 мянган
төгрөгөөр эрсдэхгүй байхыг анхааруулав. Энэ сард Эрүүл мэнд спортын
яамнаас Харвон эмийг хэрэглэх журмыг гаргах ажээ.
Эх сурвалж:www.polit.mn