| |
Видео
Шинэ мэдээ
Монос эмийн санг лацадлаа
Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд 4 хоногтойгоос 3 сар хүртэлх
16 нярай "Люминал” хэмээх эмэнд хордон хэвтэн эмчлүүлж байна.
Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт тус эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдэд
эмчийн зүгээс сэтгэцэд нөлөөтэй "Люминал” эмийг хүүхдийн тунгаар бичиж
өгсөнийг "Монос-Эх нялхас” эмийн санч алдаа гарган том хүний тунгаар
өгсөн учраас тухайн эмийг хэрэглэсэн нярай хүүхдүүд ийнхүү хорджээ.
"Монос” групп 31 эмийн сантай бөгөөд дээрх эмийг "Гурван гал” төвийн урд 78 дугаар байранд байх эмийн сандаа төвлөрүүлэн тусгай жороор худалддаг байжээ. Одоогоор нийт 16 нярай ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаагийн дийлэнх буюу 14 нь "Дотрын 2 дугаар тасаг”-т хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хоёр нярайн биеийн байдал хүндхэн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. Тиймээс Монос эмийн санг лацдаж, битүүмжлээд байна.