|
Видео

Шинэ мэдээ

Хүүхдүүдийг хордуулсан “Монос”-ын эм бүртгэлгүй байжээ

Нойрсуулах, тайвш­руу­лах, шарлалт арил­гах үйлчилгээтэй гэх "Фено­барбитал” эмийг тун хэтрүүлж уулгасан ня­рай хүүхдүүдийн бие сайж­раагүй байна. "Монос” группийн Баянгол дүүрэг дэх салбар эмийн сангийн жор баригчид өнгөрсөн баасан гаригт тус эмийг буруу тунгаар зарснаар энэ хэрэг мандсан. "Фенобарбитал” эмийг зөвхөн эмчийн жороор хэрэглэх ёстой бөгөөд тун хэтрүүлж уусан хүүхдүүдийн амь нас эрсдээгүй ч өчигдрийн байдлаар эмэнд хордсон 16 хүүхдийн хоёрынх нь бие хүнд байгаа талаар албаныхан мэдээлэв. Баян­гол дүүргийн цаг­даа­гийн хэлтсээс "Монос”-ын салбар эмийн сангийн үйл ажиллагааг зогсоож, буруу жороор эм олгосон гэх эмийн санч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын шийдвэрээр өчигдрөөс эхлэн "Фенобарбитал” эмийг зах зээлээс эргүүлэн татах шийдвэрийг гаргажээ. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр энэ эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй байж. Тиймээс зах зээлээс эргүүлэн татахаас гадна тараагдсан бүхий л эмийн санг мэргэжлийн хяналтын байцаагчид шалгаж эхэлсэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler