| |
Видео
Шинэ мэдээ
"Монос" эмий сангийн буруугаас 16 нярай эрчимт эмчилгээнд ороод байна
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний
төвийн дэргэдэх "Монос" эмийн сангийн эмийн санч "Фенобарбитал" хэмээх
эмийн зааврыг нийт 23 нярайд буруу бичиж өгснөөс болж 16 нярай унталтын
байдалд ороод байгаа аж. Үлдсэн долоон хүүхдэд азаар эцэг, эх нь дээрх
эмийг уулгаж амжаагүй байжээ.
ЭНЭМҮТ-д өчигдөр эхний нярай 23.45 цагт хүргэгдэн ирсэн бол өнөөдөр өглөөний 06 цагийн орчим 16 дахь нярай ирсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, нэг нярай дотрын тасгийн сэхээнд, нэг нярай мэдрэлийн тасгийн сэхээнд, үлдсэн 14 нь хоол боловсруулах эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй юм байна.
Эх сурвалж Medee.mn