![]() |
Видео
Шинэ мэдээ
Урвагч гишүүд Монголоос тонил
Энэ сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганаар "Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, тогтоолын төслийг унагасан билээ. Ингэж нэг бүтэн жил дамнасан хэрүүлийн алим өнхрүүлсэн "Ноён уул"-ыг ухаж сэндийчих ажиллагаа юутай ч намжлаа. Харин өнөөдөр "Ноён уулыг хамгаалах бүлгэмийнхэн хэвлэлийн бага хурал хийж санал бодлоо илэрхийллээ. Тэд "Ноён уул”-д хайгуул, олборлолт хийхийг эсэргүүцсэн гишүүдэд талархлаа илэрхийлж, харин дэмжсэн гишүүдийг эсэргүүцэж байгаа нь энэ аж. Мөн тэд хэлмэгдэгсдийнг хөшөөний дэргэд жагасаал зохион байгуулав.
Жагсаалын үеэр Тэд "Ноён уулаа хамгаалсан эрхэм гишүүддээ баярлалаа”, "Centerra gold”-д худалдагдсан урвагч гишүүд Монголоос тонил” зэрэг үгсийг бичсэн лоозонг барьж, талархал, эсэргүүцлээ зэрэг илэрхийлэв.
"Ноён уултай холбоотой асуудлаар дахин асуудал яригдаж, сэндийчих асуудал сөхөгдөхийг үгүйсгэхгүй. Харин Монголын ард түмэн болоод "Ноён уулыг аврах" бүлгэмийнхэн ямар ч цаг үед үүний эсрэг тууштай тэмцэх болно гэдгээ тэд тод томруунаар илэрхийлсээр байгаа юм.
