| |
Видео
Шинэ мэдээ
Ноён уулыг нинжа нар сүйтгээд эхэлжээ
Төрийн ордонд Гацууртын ордыг ашиглах эсэхийг шийдэж ядаж байх хооронд нинжа нар Ноён уулыг ухаад эхэлжээ. Өнгөрсөн амралтын өдөр Ноён уулын Нарстайн аманд гар аргаар алт олборлогчид цуглаж, уулыг ухаж байсныг орон нутгийн цагдаа нар тараасан байна.
Гар аргаар алт олборлогчид буюу бидний нэрлэж заншсанаар нинжа нар газар нутгийг хэрхэн сүйтгэдгийг харуулсан олон жишээ бий. Хамгийн сүүлд гэхэд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Цагаан хуруу гэдэг газарт 6000 нинжа нар дайран орж, уг газрыг нөхөн сэргээх эзэнгүйгээр” там” болгожээ.Энэ жишээг Ноён уул давтахгүй гэх баталгаа алга.