|
Видео

Шинэ мэдээ

АН-ын бүлгийнхэн Гацууртын ордыг ашиглахтай холбоотой төслийг дэмжлээ

АН-ын бүлгийнхэн Гацууртын ордыг ашиглахтай холбоотой төслийг дэмжлээ УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Бүлгийн гишүүд Гацууртын ордын төрийн эзэмшлийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжихээр санал нэгджээ. УИХ-аас тус ордыг ашиглах шийдвэрээ нэгэнт гаргасан. Одоо хувь эзэмших асуудлыг оруулж ирлээ.

Уг төсөлд Гацууртын ордын 34 хувийг төр эзэмшихийн оронд үүнтэй дүйцэх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авах нь ашигтай гэсэн хувилбараар Засгийн газар төсөл оруулж ирсэн. Хэрэв тус ордын 34 хувийг төр эзэмшвэл тийм хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болох учир сүүлийн хувилбарын АН-ын бүлгийн гишүүд дэмжсэн гэж бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээллээ.

Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүн Г.Баярсайхан санаачлан, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler