| |
Видео
Шинэ мэдээ
Хулгайгаар мод бэлтгэгчдийг илрүүлжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газраас Last message received on 6/2/2014 at 4:35 PMСХД-ийн нутаг дэвсгэр Баруунтуруун, 52-ын даваа, 22-ын товчоо, Шижир, Богдын даваа, Эмээлт орчим, ЧД-ийн Гүнтийн даваа, СБД-ийн Их, Бага баян, Бэлх, Сэлхийн чиглэл, БЗД-ийн Гацуурт, Улиастайн амны эх, Баянзүрх уул, Баянзүрхийн товчоо, Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тэрэлж рүү салдаг уулзвар, Гордок орчимд хөдөлгөөнт эргүүл шалгалт хийсэн байна.
Шалгалтаар хоёр иргэн, нэг аж ахуйн нэгж гарал үүслийн гэрчилгээгүй, хууль бусаар мод бэлтгэн, тээвэрлэж явсаныг илрүүлж мод, модон материалыг улсын байцаагчийн актаар хурааж, улсын орлого болгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлэн, торгууль ногдуулжээ.