|
Видео

Шинэ мэдээ

Инженерүүдийн бүтээл цахилгааны зардлыг эрс бууруулна

Инженерүүдийн бүтээл цахилгааны зардлыг эрс бууруулнаБаяжуулах фабрикийн Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсгийн дарга Ц.Намжилдорж ахлагчтай бүтээмж инновацийн багийн хамт олон тээрмийн синхрон хөдөлгүүрүүдийн цахилгаан эрчим хүчний чадлын урсгалыг автоматаар хянах системийг ашиглан Өөрөө нунтаглах хэсгийн ЦЭХ-ний хэрэглээний оновчтой горимыг тогтоох судалгааны ажил гурван сарын турш хийж үр дүнд хүрчээ. Тээрмийн цахилгаан хөдөлгүүрийн чадлын хэрэглээг оновчтой горимд автоматаар зохицуулснаар өнгөрсөн сард 681 854 квт*цаг эрчим хүч хэмнэж, нэг тонн хүдрийг нунтаглахад зарцуулах цахилгаан эрчим хүчний хэрэглээг анх удаа 16,4 квт*цаг/тонн болгожээ.

Энэ нь төлөвлөснөөс 1,3 квт*цаг/тонн-оор бага үзүүлэлт юм. Ийнхүү тус хамт олон өөрсдийн бүтээсэн автомат хянах системээр цахилгаан эрчим хүчний оновчтой горимыг тогтоосноор зөвхөн ӨНХ-ийн цахилгаан эрчим хүчний зардлыг жилд 700 саяас 1 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой болжээ. Энэхүү автомат хянах систем нь ажиллах зарчмын хувьд инженер Н.Нацагнямын төрийн шагнал хүртсэн бүтээлтэй ижил бөгөөд үүнийг Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсгийн инженерүүд 7 жилийн өмнө зохион бүтээсэн байна. Тус бүтээмж инновацийн баг энэ аргачлалаар НБХ-т цахилгаан эрчим хүч хэмнэх боломжийг судалж байна.

Я.ЭНХТУЯА

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler