Єнгөрсөн долоо хоногт МАН-ын "Удирдах ажилтны улсын
зөвлөгөөн” амжилттай болж өнгөрсөн. Улс орны ємнє тулгамдаж буй асуудлууд, намынхаа боловсон хvчний бодлого, дотоод асуудал, алдаа оноогоо хэлэлцэж, цаашдын бодлого vйл ажиллагаандаа тусган хэрэгжvvлэх арга хэмжээний талаар зєвлєлдєн ярилцаж байгаа энэ зєвлєгєєн Монголын улстєрийн амьдралд єрнєж байгаа гол vйл явдлын нэг нь яах аргагvй мєн. МАН-ын Удирдах ажилтны улсын зєвлєгєєн жил бvр уламжлал болон явагдаж байгаа нь орон нутгийн тєлєєлєгчдєд нь томоохон сургалт болоод зогсохгvй, хєдєє орон нутгийн иргэдэд Монголын улстєрд єрнєж байгаа сvvлийн vеийн мэдээллvvдийг хvргэх томоохон vйл ажиллагаа болж байгаа юм. Хурлын vеэр МАН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Ж.Мєнхбатаас дараах тодруулгыг авсан юм.
-Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа МАН-ын Удирдах ажилтнуудын улсын зєвлєгєєний талаар товчхон мэдээлэхгvй юу?
-За єнєєдєр /єчигдєр/ МАН-ын Удирдах ажилтны улсын зєвлєгєєнд 21 аймаг, 330 сум болон нийслэлийн есєн дvvргийн 152 vvрийн дарга,
анхан шатны удирдлагуудаа цуглуулж зєвлєгєєнєє хийж байна. Энэ удаагийн зєвлєгєєн улс тєр, нийгмийн хувьд нэлээд эгзэгтэй vед болж байна. Vндсэн хууль болон Сонгуулийн хуулийг парламентаар хэлэлцэхээс гадна Оюутолгой, Тавантолгойн асуудлыг ч мєн хэлэлцэж байгаа эгзэгтэй цаг vед болж байгаагаараа зєвлєгєєн маань нэлээд онцлогтой. Ер нь Улс тєрийн намуудын хувьд сонгуулийн бэлтгэл хангах ажил руугаа орж байгаа цаг хугацаа юм л даа. Тийм учраас МАН ирэх жилийн сонгуулийнхаа бэлтгэлийг хангах vvднээс намын бvх шатны удирдах ажилтнууддаа vvрэг чиглэл єгєхєєс гадна єнєєдрийн нийгэм эдийн засаг, улс тєрийн нєхцєл байдлын талаар эднийхээ санал бодлыг сонсч vнэлэлт дvгнэлт гаргах хурал болж байна. Мєн энэ удирдах ажилтны зєвлєгєєний vеэр МАН-ын "Бид хамтдаа” гэсэн аяны нээлтийг хийнэ.
-Тэр нь чухам ямар учиртай аян байх юм бол?
-"Бид хамтдаа” аяны хvрээнд МАН-ын удирдлагууд, УИХ дахь МАН-ын бvлгийн болон Засгийн газрын гишvvд бvгдээрээ оролцсон баг гарч 21 аймаг 330 сум болон нийслэлийн дvvрэг, хороодод хvрч ажиллах зорилтыг тавьж байгаа. Энэ зун, намар гээд бvтэн зургаан сарын турш иргэд сонгогчид, ард иргэдтэйгээ нvvр тулж ажиллах аяныг эхлvvлж байгаа юм. Энэ ажлын хvрээнд ч гэсэн иргэд сонгогчид намын хооронд амьд гvvрэн холбоос болсон "Захидал” нэртэй улстєрийн арга хэмжээг зохион байгуулна. МАН иргэдийнхээ захиасыг авдаг, хариулт єгдєг амьд холбоог бий болгож байна гэж ойлгож болно. Ер нь МАН албан тасалгааны цонхоор харж асуудалд хандаж байна гэдэг санал шvvмжлэл их явдаг байсан. Тэгэхээр энэ асуудлыг бид єнгєрсєн жилээс байхгvй болгож чадсан. Тиймээс ард иргэдтэйгээ нvvр тулж уулзах энэ аяныг эхлvvлж байгаа юм. Тvvнчлэн улс тєрийн тэргvvн фронт дээр ажил гардан хийж байгаа сум, орон нутгийн, баг хорооны ажилтнууд маань єнєєдрийн намынхаа vйл ажиллагаа болон улс тєрийн нєхцєл байдлыг хэрхэн vнэлж дvгнэж байгаа юм бэ гэдгийг єгєх нь хамгийн чухал гэж бид vзэж байгаа.
Булган аймгийн МАН-ын хорооны дэд дарга М.Ариунболд: Шог яриа амьдрал дээр бодитойгоор байна
-Зєвлєгєєний талаарх сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Зєвлєгєєний талаар сэтгэгдэл єндєр байна. МАН-ын удирдах ажилтнууд "Бид хамтдаа” уриан дор улсын зєвлєгєєнийг зохион байгуулж байна. Энэ зєвлєгєєнд манай бvх аймаг, орон нутгийн намын хорооны дарга, удирдлагууд хvрэлцэн ирж оролцож байна. Маш их ажил хэрэгч зєвлєгєєн болж байна.
-2012 оны сонгуульд танай нам ялагдал хvлээсэн шvv дээ. Ялагдалдаа дvгнэлт хийгээд 2016 сонгуульд бэлтгэж байгаа байх. Ирэх оны сонгуулийн мєрийн хєтєлбєр ямар байх бол?
-2012 оны бvх шатны сонгуульд МАН амжилтгvй дvн vзvvлсэн байгаа. Ер нь 2012 оноос хойш єнєєдрийг хvртэлх хугацаанд орон нутгийн намын байгууллагууд єєрсдийнхєє vйл ажиллагаанд дvгнэлт хийсэн, алдаа оноогоо шvvн тунгаасан, эргээд энэ алдаан дээрээ тулгуурлаж сєрєг хvчний байр сууринаас яаж ажиллах вэ. Ямар бодлого боловсруулах вэ. Олон нийтэд яаж хvрч ажиллах вэ гэдэг дээр нилээд эргэцvvлсэн, єєрсєддєє дvгнэлт єгсєн. За ингээд тодорхой хэмжээнд 2016 оны сонгуульд бэлтгэх бэлтгэлийн жилvvд байлаа. Булган аймгийн МАН-ын хорооноос "Таныг сонсъё” гэдэг аяныг єрнvvлээд, одоо зургаа дах суман дээрээ ажиллаад сая нэгдvгээр vеэ єндєрлєлєє. Энэ аяны хvрээнд бид нар 3000 орчим иргэдтэй биечлэн уулзаж, 5000 иргэдээс санал асуулгын хуудсаар саналуудыг нь авч, мєн нийгмийн бvлэг сигментvvд дээр хэсэгчилсэн уулзалтуудыг зохион байгуулж, ард тvмний бодол санааг нэгтгэж авч байна. Цаашдаа бид нар зургаадугаар сарын 15-25-ны хооронд нийт vлдсэн 10 сумаар ажиллаад "Таныг сонсъё” аяны хvрээнд єєрсдийнхєє том судалгааны дvгнэлтийг гаргана. Ингээд эргээд бид 2016 оны сонгуульд ямар мєрийн хєтєлбєртэй оролцох юм, мєрийн хєтєлбєртєє ямар асуудлуудыг тусгах вэ, иргэдийн бодож санаж байгаа зvйл, хvсэн хvлээж байгаа зvйл юу байна вэ гэдэг дээр ажиллах, илvv судалгаан дээр суурилсан vйл ажиллагаа, сургалтан дээр суурилсан хvний нєєцийн бодлогыг баримтлан ажиллаж байна.
-Судалгаанд хамрагдсан Булган аймгийн ард иргэдийн санаа бодол ямархуу байсан бэ. МАН-д хvлээлгэх ард иргэдийн итгэл хэр байна?
-Бид "Таныг сонсъёо” аяныг зохион байгуулах явцдаа очсон сум болгонд уулзалт, ярилцлага, арга хэмжээ, спорт уралдаан, лекц, сургалт семнари зохион байгуулж, хvмvvс маш идэвхтэй оролцон заал танхимд багтахгvй дvvрэн цуглаж байсан. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр МАН-д итгэх ард тvмний итгэл бєхєєгvй юм байна. Унтраагvй юм байна. Бид нар эргээд бодлогоороо , vйл ажиллагаагаараа, шинэлэг арга хэлбэрээр, хvмvvсийн хvсэн хvлээж байгаа зvйл дээр тулгуурлаж, буцааж энэ итгэлийг олж авах ёстой юм байна, МАН иргэдийн бодит нєхцєл байдал дээр тулгуурлаж маш идэвхтэй ажиллах ёстой юм байна гэсэн дvгнэлт хийж байгаа. Єєрєєр хэлбэл иргэд уулзалт ярилцлаган дээр юу хvсэн хvлээж байна гэвэл эдийн засаг, нийгэм, єєрсдийнх нь амьдралыг "Алтан загас”-ны vлгэр шиг болгоод єгєєч гэхээсээ илvv шударга ёсыг, нийгмийн хариуцлагыг, хууль ёсыг дээдэлдэг тєр засаг, орон нутгийн удирдлагуудтай байх юмсан гэдэг асуудлыг маш их тавьж, єєрєєр хэлбэл МАН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Ж.Мєнхбатын хэлснээр "Ардын нам ялагдахаар ард тvмний хvсэл зориг бас ялагддаг юм байна” гэдэг зvйл тэнд харагдаж байсан. Єєрєєр хэлбэл иргэд сонголтондоо эргэлзэн тээнэгэлзэх, эдийн засгийн нєхцєл байдалтай холбоотойгоор одоогийн эрх баригчдын явуулж байгаа бодлого, vйл ажиллагаанд маш шvvмжлэлтэй хандаж байна. Vнэхээр "Ардчилсан нам тєр барьж чаддаггvй юм байна. Ардын нам жагсаж цуглаж чаддаггvй юм байна.” гэдэг нийгмийн явган шог яриа бодит амьдрал дээр vнэн бодитойгоор байна гэдгийг бид нар олж харсан.
Баян-Єлгий аймгийн МАН-ын хорооны орон тооны дэд дарга К.Болот: АН тєр барьж чадахгvй юм байна гэдгийг ард тvмэн ойлгосон
–Энэ удаагийн зєвлєгєєн сонгуулийн ємнєх жилд болж байгаагаараа онцлогтой байх. Таны хувьд энэ зєвлєгєєнєєс ямар хvлээлттэй ирсэн бэ?
-Намын зєвлєгєєн болж бид дараагийн зорилтуудыг тодорхой дэвшvvлсэн байгаа. Энэ vvднээсээ бид намын Их хурлаасаа хойш хийсэн ажлынхаа дvгнэлтийг хийгээд цаашид 2016 оны сонгуульд бид яаж бэлдэх ёстой вэ. Ямар технологиор явах ёстой вэ. Ямар арга зvйгээр оролцох ёстой вэ гэдэг талаар шvvн ярилцаж байгаа асуудал нь зєв зvйтэй, цаг vеэ олсон зєвлєгєєн болж байна гэж бодож байна. Яагаад гэвэл єнєєдєр бид нар сонгуулийн хугацааг vл тооцох юм бол долоон сарын хугацаа vлдэж байгаа. Энэ долоон сарын хугацаанд бид мєрийн хєтєлбєрєє боловсруулах ёстой. Мєрийн хєтєлбєрийг одоо яаж боловсруулах вэ. Ард тvмэнтэй яаж очиж тулж ажиллах вэ. Ард тvмний санал сэтгэгдлийг яаж тэр мєрийн хєтєлбєртєє тусгах вэ. Ер нь бол мєрийн хєтєлбєрийг бид ерєєсєє хvvхдээсээ эхлээд тэтгэвэр гарах хvртэлх циклээрээ мєрийн хєтєлбєр боловсруулах асуудал дээр шvvн ярилцах нь зvйтэй болоод байна. Товчхондоо ард тvмэнд таалагдах мєрийн хєтєлбєрийг боловсруулах ёстой. Ийм л бодлоор бид єнєєдрийн зєвлєгєєнд оролцож байна.
-Єнгєрсєн сонгуульд МАН ялагдсан.
Vvнээсээ суралцаад,
ирэх сонгуульд ямар байр сууринаас єрсєлдєх вэ?
-Мэдээж бид нар 2012 оны сонгуульд гаргасан алдаагаа засаад, цаашид 2016 сонгуульд ард тvмэндээ vйл ажиллагаагаа амлалтаараа биш ажлаараа харуулж, 2016 оны сонгуульд ялалт байгуулна гэсэн л бодолтой байгаа.
-Баян Єлгий аймагт МАН-ын нэр хvнд, рейтинг ямархуу байдалтай байгаа вэ?
-Аймагт бол ерєнхийдєє ард тvмэн МАН-г сонгохгvй бол болохгvй юм байна гэдэг нь ойлгомжтой болсон. Яагаад гэвэл ард тvмэнд бvх асуудал ойлгогдож байна. Ардчилсан нам тєр барьж чадахгvй юм байна гэдгийг ард тvмэн ойлгосон. Байнгын зовлон, байнгын эдийн засгийн хvндрэл болчихдог юм байна гэдэг талаас нь ярьж байгаа учраас 2016 онд МАН ялна гэдэгт итгэлтэй байгаа. Ард тvмэн ч гэсэн итгэл дvvрэн байгаа.
Ховд аймгийн Булган сумын МАН-ын хорооны дарга Б.Амгаланбадрах:
Ховд аймагт Ардчилсан нам ялж vзээгvй
-Зєвлєгєєнд сууж байгаа хvмvvсийн сэтгэгдэл ямар байна. Дараагийн сонгуульд сэтгэл зvйн хувьд ямархуу бэлтгэлтэй байгаа вэ?
-Ер нь бол янз янзын л сэтгэлгээтэй байгаа. Нэг хэсэг нь МАН Шийдлийн Засгийн газарт орж ажиллах нь зєв гэж байгаа бол зарим нь шvvмжилж байгаа. Би бодохдоо юмыг дандаа хараад шvvмжлээд суугаад байж болохгvй юм. Дотор нь орж, болохоосоо болохгvй хvртэл ард тvмний тєлєє, Монгол Улсын тєлєє энэ нам vvргээ vvрээд явж байх ёстой гэж ойлгодог.
-Ховд аймгийн засаг даргаар Ардчилсан намын хvн байгаа. Энэ хvн ямар бvтээн байгуулалт єрнvvлсэн бэ. Ард иргэдийн аж байдал ямархуу байгаа вэ?
-Ер нь бол Ховд аймагт Ардчилсан нам ялж vзээгvй. Єнгєрсєн 2012 оны сонгуулиар сонгогчид Ардчилсан намыг сонгож олонхийн санал єгсєн. Ардчилсан намын дарга маань єнєєдєр тойрон хvрээлэгчдээрээ аймаг орон нутгийг удирдаад л явж байна. Намынхаа нєхдєєр хvрээлvvлсэн, ах дvvгээ хамгаалсан, авилга хээл хахуульд орооцолдсон, улстєржсєн байдлаар асуудалд хандаж байгаа. Жишээ болгон єєрийнхєє сумыг ярья л даа.
Булган суманд МАН олонх болсон. Иргэдийн хурлыг нь тогтоон, иргэдийн хурал нь Засаг даргаа дэвшvvлээд явуулдаг. Тэрийг нь эрх мэдлийнхээ хvрээнд Засаг дарга болгон ёсчилох ёстой. Тэрийг нь хориг тавьж буцаадаг. Ийм ёс бус vйлдэл их гарч байгаа. Бусад сумуудын хувьд Засаг даргаар ажиллахад "Нэгжийн тухай хууль”-д заасан шалгуур vзvvлэлтийг хангаагvй хvмvvсийг шууд даргаар томилчихдог. Томоохон сумууд дээр болохоор бодлогын тvвшинд дандаа хааж боодог. Ийм сонин улстєржсєн байдалтай vйл ажиллагаа явж байна.
-Та МАН-ын шинэчлэлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хэв маягаа жаахан єєрчлєх ёстой юм болов уу гэж боддог. Яагаад гэхээр МАН-ыг хvмvvс нийгэмд ойлгуулахдаа энэ бол хуучинсаг нам, хайрцаглагдсан нам, нэг даргын vгээр явдаг ийм нам гэж ярьдаг. Энэ бол тийм биш. Манай нам хэрхэн шинэчлэгдэж байгааг иргэд ирэх сонгуулиар л харах байх. |