| |
Энэтхэгээс авах 1 тэрбум ам.долларын зээл улсын өрд нөлөөлөх үү?
БНЭУ-ын Ерөнхий сайд манай улсад төрийн айлчлал хийгээд нутаг буцсан. Энэхүү айлчлалын хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ манай улсад 1 тэрбум ам.долларын зээл олгохоор болсноо дуулгасан. Харин уг зээл нь улсын өрийн таазад нөлөөлнө гэж УИХ дахь бие даагч гишүүд хэллээ. Тэдний хэлж байгаагаар өр нэмэгдэж байгаа аж. Хоёр нам 4 их наяд төгрөгийн өр нэмж тавихаар болж байна. Одоо нийт өрийн хэмжээ 10.8 их наяд байгаа юм. Урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн цаана ямарваа нэг тулгалт шаардлага байдаг гэдгийг бие даагчид онцоллоо.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Энэтхэг улсаас авах 1 тэрбум ам.доллар улсын өрөнд оруулж тооцохгүй гэв. Учир нь тус улсаас авах зээл төмөр зам, эрчим хүчний салбарт зарцуулагдана. Эдгээр салбарт авах зээлийг улсын өрөнд оруулж тооцохгүй гэсэн хуулийн заалттай. Иймд уг зээлийг авах эрх зүйн үндэслэлтэй гэсэн юм.