| |
Нарендра Моди: Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсноо Монгол Улсын Ерөнхий сайдад уламжиллаа
-ЭНЭТХЭГ УЛСААС ТУРШЛАГА СУДЛАХ, ХАМТРАН АЖИЛЛАХ ӨРГӨН БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ-
- 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох
- Малын эрүүл мэнд, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах
- Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах
- Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах
- Уламжлалт анагаах ухаан, гомеопати буюу эмийн бус эмчилгээний салбарт хамтран ажиллах
- Соёлын салбарт 2015-2018 онд хамтран ажиллах
- Хил хамгаалалт, хилийн дэглэм сахиулах, хилийн хяналтын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
- Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах
- Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын хамтын ажиллагааг сайжруулах
- Дэд бүтэц, хүний нөөцийн салбарт хамтран ажиллах
- Бабатрон–II Телекобальт иж бүрдэл багаж, Радио эмчилгээний симуляторын хамт бэлэглэх зэрэг манай улсын нөөц бололцоонд тулгуурлан цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.