| |
Толгойгүй төрийн толгойтнууд
Төрийн ТОЛГОЙ-нууд нийгмийн амьдрал ард түмнийхээ эрх ашгийг нэг л шийдэж чадахгүй болчихжээ. Ер нь төрд гарч байгаа хүмүүс өөрийн гэсэн толгойтой юм уу бүү мэд. Ёстой л эртний нэгэн үлгэрт "манай хаан толгойтой билүү" гэдэг шиг манай төр толгойтой юу. Эсвэл бусдын толгойгоор сэтгэж, өөрийнхөө амны зоргоор ам хуурайгүй бурдаг л хүмүүсээр дүүрчихсэн юм биш биз.
Эргэлзээтэй энэ асуултыг сүүлийн үед яригдах ТАВАНТОЛГОЙ, ОЮУТОЛГОЙН гэрээний төслүүд төрийн тэргүүнээс эрхлээд НАМ ТОЛГОЙТОЙ хэсэг бүлэг хүмүүсийн мунхаглалаас болж гацаанд орчихов. Үүний нэн тэргүүн УИХ-ын АН-ын бүлгийн хэсэг нөхдийг хамгийн түрүүнд дурдчихвал буруудахгүй л болов уу. Учир нь намын дарга болоод УИХ-ын дарга З.ЭНХБОЛД Тавантолгойн гэрээний төсөл дээр гарын үсэг зурсан дарга цэргийг хоолноос нь салгана шүү гэж бараг л сүрдүүлсэн мэдэгдэл хийсэн нь толгойгүй төрийн эрхмүүдийн сүр хүчийг үгүй хийж одоо түүний харцаар хөдөлж байгаагаар илэрлээ. Тиймдээ л өнөө хаврын чуулган эхлэхэд 14 хоногийн хугацаанд шийдэгдэж өнөөдөр эдийн засгийн хүндэрлийн бага ч гэсэн намжаах байсан гэдгийг ажиглагчид өгүүлсээр байгаа ч тэдэнд дээд тэргүүнийхээ үгийг харсан эл байдал хэдий болтол үргэлжлэхийг бүү мэд.
Хэзээ нь хэлэлцэх нь ёстой л бурхан л мэдэх байх гэсэн тээнэгэлзэл, мөрөн дээр толгойгоо ашиглах ухаанаа мэдэхгүй ч амныхаа зоргоор бурах улстөрчдийн хийж байгаа ПОПУЛИСТ-ууд утга учираа олохоо байсан эргэлзээ тээнэгэлзээ нийгмийн хөгжилд уяа, чөдөр болсоор л...
Эх сурвалж: WWW.BOLOD.MN
ЧОЙ