![]() |
Видео
Шинэ мэдээ
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ

Анхан шатны шүүхээс тэднийг татвараас зайлсхийсэн хэргээр 5.6-5.10
жилийн хорих ял оноож, Монгол Улсын Сангийн яаманд учруулсан 35 тэрбум
гаруй төгрөгийн хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан юм. Харин МУ-ын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд уучлал үзүүлсэнээр тэд эрх чөлөөтэй болж,
нутаг буцсан билээ. Нутаг буцсан даруйдаа өмгөөлөгчөөрөө дамжуулан
Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлоо эргэн төлөхгүй
хэмээн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хандсан.
Тодруулбал, шүүх хэт нэг талыг барьсан, шинжээчдийн дүгнэлт худлаа
гарсан гэх мэт үндэслэлүүдээ шүүхэд гаргаад байсан юм. Тэгвэл өнөөдрийн
хуралдаанаар тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээлээ. Хэдийгээр шүүхээс ялыг
хэвээр баталсан ч нэгэнтээ МУ-ын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн учир тэд
эрх чөлөөтэй иргэд хэвээр байх юм. Мөн шүүхээс тэднийг МУ-д учруулсан 35
тэрбум төгрөгийн хохирлоо эргүүлэн төлөх ёстой гэсэн анхан шатны
шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа.
