|
Видео

Шинэ мэдээ

Хүүхдээ хазаж тамласан эцэг суллагджээ

Хүүхдээ хазаж тамласан эцэг суллагджээ Сүхбаатар дүүрэгт өнгөрсөн гуравдугаар сард төрсөн эцэг нь бага насны хүүхдүүдээ тамлан зовоосон хэрэг гарсан. Эхнэрийгээ эзгүй хойгуур төрсөн эцэг нь хоёр настай охин болон найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боож, тамлан зовоосон байсан. Хүүхдээ зовоосон эцэг гуравдугаар сарын  25-нд саатуулагдсан ба энэ сарын 25-ны өдөр суллагдсан байна. Хэрэг одоогоор прокурор дээр байгаа бөгөөд эрүүгийн хуулийн 181.2, 100.1 гэсэн зүйл ангиудаар ял төлөвлөгдөж магадгүй байгаа юм байна. Тухайн үед шүүх эмнэлгээс найман настай хүүд 22 хувийн гэмтэлтэй, хацар болон бугуй мөр бусад газраа хазуулсан хоёр  настай охинд 11 хувийн гэмтэлтэй хэмээх албан ёсны дүгнэлт гарч хүнд гэмтэлд хамаарагдах боломжгүй болжээ.

Одоогоор тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдтэл түүний эхнэр гурван  хүүхэд нь дахиад аюултай нөхцөл байдалд орж байгаа хүн худалдаалах гэмт хэргийн маш олон жишээн дээр хэрэгтэн болоод хохирогчийг үл тусгаарлан, дахин дарамтлах нөхцөл боломжийг нээж өгснөөр хохирогчид нөлөөлж, ар гэрийг нь дарамтлан, удаа дараа сүрдүүлэн улмаар мэдүүлгээсээ буцах, гомдлоо татаж авах зэрэг тохиолдлууд гарч байгаа гэдгийг Лантуун дохио төрийн бус байгууллагаас мэдэгджээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler