|
Видео

Шинэ мэдээ

Найзыгаа зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярыг маргааш шүүнэ

Нийслэлийн Налайх дүүрэгт өнгөрсөн оны аравдугаар сард хүн амины онц ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр "Mustang” баарны гадна иргэн М автомашиндаа зургаан удаа буудуулж амиа алдсан.

 

     Хэргийг түүний найз А.Мэндбаяр гэгч үйлдсэн гэж сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа юм. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, А.Мэндбаяр гэгчийг маргааш шүүхээр болжээ. Шүүх хурал маргааш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын танхимд болно.

 

     Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.12, 185.1-т зааснаар буруутган шүүнэ. Хуралд шүүгчээр Н.Одонтуул, Д.Бавуу, Д.Лувсандорж, улсын яллагч Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Ж.Должинсүрэн, П.Оюунтунгалаг, хохирогчийн өмгөөлөгч К.Бауржан нар оролцоно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler