|
Видео

Шинэ мэдээ

"McDonald’s" хаан титмээ алджээ

"McDonald’s" хаан титмээ алджээ

 

Дэлхий даяар 41800 орчим салбартай "McDonald’s" хамгийн том сүлжээ ресторан гэсэн алдрын титмээ алдав. Учир нь Хятадын бабл цай, зайрмагны сүлжээ ресторан "Mixue Bingcheng" тэдний өмнө гишгэжээ. 2024 оны есдүгээр сарын байдлаар "Mixue Bingcheng" дэлхий даяар 45 мянга гаруй салбартай байна.

"Mixue Bingcheng" рестораныг 1997 онд Жан Хончао үүсгэн байгуулжээ. Тус ресторан нь нэг юанийн үнэтэй зайрмаг, 2-8 юанийн үнэтэй уух зүйлээрээ алдартай. Хэдийгээр асар олон байршилтай ч 90 хувь нь Хятадад байдаг. Мөн Индонез, Вьетнам, Малайз зэрэг улсад худалдааны цэгүүд нь бий. Гэхдээ АНУ-д нэг ч салбаргүй.

"Mixue Bingcheng"-ийн бизнесийн стратеги нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст хоёр ам.доллараар сайн идэж, уугаад авах боломж олгох явдал аж.

Салбар олонтой ч гэлээ ашиг орлогын хувьд "Mixue Bingcheng" нь "Starbucks", "Tim Hortons" зэргийг гүйцдэггүй. Гэсэн ч сүүлийн үеийн статистик харвал ашиг орлого нь хурдацтай өсч байгаа аж. Тодруулбал, тус рестораны цэвэр ашиг 2024 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 42 хувиар өсч, 3.49 тэрбум юань болжээ. Харин орлого нь 2024 оны эхний есөн сарын байдлаар 21 хувиар өсч, 18.7 тэрбум юань болжээ.

ЭХ СУРВАЛЖ: INDEPENDENT

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler