| |
Цэргийн зориулалттай буу зарах гэж яваад баригджээ
Манай улсын иргэн Н.Б энэ оны 5 дугаар сарын 29-ний өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Рокмон" барилгын баруун талд байрлах авто зогсоол дээр галт зэвсэг зарах гэж яваад цагдаад баригджээ. Тэрээр ОХУ-д цэргийн зориулалтаар үйлдвэрлэсэн, 9х18 мм-ын голчтой, их бие болон замаг нь 204420**** дугаартай, байлдааны зориулалттай гол төмөр гар аргаар суурилуулсан галт зэвсэгтэй явж байсан аж. Түүнд галт зэвсэг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдан борлуулахыг завдсан хэрэгт холбогдуулан, 7 дугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгажээ. Ингээд 7 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар Баянгол дүүргийн Прокурорын газарт хэргийг нь шилжүүлсэн байна.