|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Нээлттэй Өвөр Монгол- 4

Нээлттэй Өвөр Монгол- 4

        2023 онд Өвөр Монголын боомтуудын ачаа тээврийн хэмжээ 100 сая тонныг давж, Хятадын хилийн боомтуудын шинэ амжилтыг гаргав. Хятад-Европын ачаа тээврийн галт тэрэг 73.7 хувиар, механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт 118.9 хувиар, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл зэрэг "шинэ гурван" бүтээгдэхүүний экспорт 48 дахин нэмэгджээ. Шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 3.2 дахин нэмэгдэж, гадаадын капиталын бодит хэрэглээ 7 жил дараалан нэмэгдсэн байна.

        Улсын дотооддоо найман мужтэй залгаж, Гадаадад Орос, Монгол Улс хоёр улстай хиллэдэг Өвөр Монгол нь 8000 км-ийн хилийн шугамтай бөгөөд гадаадад нээлттэй 20 боомттой байдаг. Мөн Хятадын Хятад-Европын галт тэрэгний бараг тал хувь нь Өвөр Монголоор орж, гарч байна.

        Дотоод болон гадаад хоёрдмол эргэлтийг холбодог Өвөр Монгол нь "их суваг", "их төв", "том сүлжээ", "том цэг" болж, "Хятадын умард зүгт нээх чухал гүүрэн гарц" хэмээх нэрийн хуудсыг тод гэрэлтүүлж байна.

        Одоогийн байдлаар Өвөр Монголын эх газрын 14 боомт нь Хятад-Монголын эх газрын тээврийн 95 хувь орчим, Хятад-Оросын эх газрын тээвэрлэлтийн 65 хувийн үүрэг гүйцэтгэж байна. Хятадын импортолсон нүүрсний 15 хувь орчим, импортолсон ашигт малтмалын 9 хувь, импортолсон зэсийн хүдрийн 6 хувийг Өвөр Монголын боомтоор нэвтрүүлж, олон талын болон гурван хэмжээст портын нээлтийн загварыг бий болгож, Хятадын хувьд эдийн засгийн чухал суваг болж байна.

        Мөн Өвөр Монгол нь үндэсний хэмжээний том дата бүхий туршилтын бүс, үндэсний нэгдсэн тооцооллын эрчим хүчний сүлжээний үндэсний төв байгуулах чухал үүрэг даалгаврыг хэрэгжүүлдэг. 2023 оны 10-р сард гаргасан "Өвөр Монголын өндөр чанартай хөгжлийг дэмжих, хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ бүлгийг бичихийг хичээн чармайх тухай Төрийн зөвлөлийн саналууд" үүнийг хүчтэй дэмжиж байна. Энэхүү бодлогыг ашиглан Өвөр Монгол нь Хятад улсын бүтээн байгуулалтад бат бөх дэмжлэг үзүүлэхийн тулд үндэсний ногоон тооцоолох хүчний баталгааны чухал бааз, супер компьютер, ухаалаг тооцоолох бааз байгуулах ажлыг эрчимжүүллээ.

        Өвөр Монгол цаашид Бээжин-Тяньжин-Хэбэй бүс, Хөх мөрний гурвалжин хойг, Гуандүн-Хонкон-Макаогийн булангийн бүс болон зүүн хойд гурван мужтай холбоогоо бэхжүүлж, “Бүс ба Зам” санаачилга болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах ажилд идэвхтэй оролцож, орон нутгийн болон олон улсын хоёрдогч эргэлтийг холбох үүрэг тасралтгүй нэмэгдэж, "Хятадын умард зүгт нээх чухал гүүрэн гарц" барих ажлыг тасралгүй шинэчилж байна. 

 

Зохиогч: Л.НАРАНХҮҮ, ЛИ ШЯ
Найруулагч: Х.АРВИНТАЛ, Х.БАЯНМӨНХ
Эх сурвалж: ӨМӨС

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler