|
Видео

Шинэ мэдээ

Денвер хотын тамирчид “MABA CUP” тэмцээний шилдгээр шалгарав

Денвер хотын тамирчид “MABA CUP” тэмцээний шилдгээр шалгарав

 

Америк дахь Монголчуудын Боулингийн 15 дахь удаагийн нээлттэй тэмцээн Лас Вегас хотноо гурван өдрийн турш болж, шилдгүүдээ тодрууллаа. Америк дахь Монголчуудын Боулингийн Холбооноос зохион явуулдаг “MABA CUP” 15 жилийн ойд зориулсан энэ удаагийн тэмцээнд “Golden Ball” /Сан Франциско/, “Hawk Strike” /Денвер/, “Chicago Bowling Club” /Чикаго/, “Starts” /Индианаполис/, “Mongol Nomads” /Вашингтон ДС/ хотын боулинг клубууд болон Сиатл, Нью Жерси мужаас боулингийн нийт 96 тамирчин авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдөв. Тус тэмцээнд багийн амжилтаараа Денвер хотын “Hawk Strike” клуб тэргүүлж 4 дэх жилдээ MABA цомын эзэд болсон бол 2023 оны мастер тоглогчоор 4 жил дараалан эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Э.Насандэлгэр /Mongol Nomads/ шалгарав. Тус тэмцээний шилдгүүдийг танилцуулж байна.

 

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл А бүс: 

1-р байр Вашингтон ДС -Э.Насандэлгэр 

2-р байр Вашингтон ДС -Ц.Одхүү 

3-р байр Денвер -П.Нямдорж 

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл Б бүс: 

1-р байр Денвер - С.Гантулга 

2-р байр Вашингтон ДС -Л.Тулга 

3-р байр Вашингтон ДС -Т.Дүүрэнбаяр 

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл С бүс: 

1-р байр Сан Франциско - Т.Баттулга 

2-р байр Денвер - Г.Баярцогт 

3-р байр Вашингтон ДС - Ж.Ууганбат 

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл А бүс: 

1-р байр Денвер - Ч.Нямханд 

2-р байр Денвер - Ш.Нарантуяа 

3-р байр Чикаго - Л.Мөнхзаяа 

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл Б бүс: 

1-р байр Вашингтон ДС -П.Байгалмаа 

2-р байр Сан Франциско -Д.Эрдэнэчимэг 

3-р байр Вашингтон ДС -Э.Хишигсүрэн 

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл С бүс: 

1-р байр Сан Франциско -Г.Дэлгэрмөрөн 

2-р байр Денвер -О.Өлзийсайхан 

3-р байр Денвер -О.Зүлэгсайхан 

Эрэгтэйчүүдийн багийн төрөл: 

1-р байр Денвер - П.Очирхуяг, Э.Энхболд, П.Нямдорж 

2-р байр Вашингтон ДС - Э.Насандэлгэр, Л.Тулга, П.Батзаяа 

3-р байр Сан Франциско -П.Билгүүтэй, Б.Улаанаа, Д.Гарамбазар 

Эмэгтэйчүүдийн багийн төрөл: 

1-р байр Денвер - С.Пунсал, Б.Эрдэнэцэцэг, Ш.Нарантуяа 

2-р байр Вашингтон ДС - Х.Сайнзаяа, П.Байгалмаа, Б.Оюунцэцэг 

3-р байр Денвер - Ч.Нямханд, Э.Мандухай, З.Янжмаа 

Эрэгтэйчүүдийн хосын төрөл: 

1-р байр Денвер- П.Очирхуяг, Э.Энхболд 

2-р байр Вашингтон ДС -Ц.Одхүү, Т.Дүүрэнбаяр 

3-р байр Денвер -П.Нямдорж, С.Гантулга 

Эмэгтэйчүүдийн хосын төрөл: 

1-р байр Денвер - С.Пунсал, Ш.Нарантуяа 

2-р байр Вашингтон ДС -Б.Оюунцэцэг, П.Байгалмаа 

3-р байр Денвер - Ч.Нямханд, Б.Эрдэнэцэцэг 

Эрэгтэй, эмэгтэй холимог багийн төрөл: 

1-р байр Денвер -Ш.Нарантуяа, П.Нямдорж, Э.Энхболд 

2-р байр Сан Франциско -П.Билгүүтэй, М.Шинэцэцэг, Б.Улаанаа 

3-р байр Денвер - П.Очирхуяг, С.Пунсал, С.Гантулга 

 

Бүх тоглолтын нийлбэр оноогоороо бусдыгаа тэргүүлсэн буюу хамгийн чансаатай /High Average/ тоглогчоор Ш.Нарантуяа /Денвер/, Э.Насандэлгэр /Вашингтон ДС/ нар тодорлоо. “MABA CUP” тэмцээний хамгийн өндөр онооны эздээр Ц.Батбаяр -Чикаго /290/, Л.Мөнхзаяа -Чикаго /261/ нар шалгарав. Энэхүү оноо нь энэ жилийн төдийгүй “MABA CUP” 15 жилийн түүхэн дэх хамгийн өндөр оноо гэдгээрээ онцлог байлаа гэж  Америк дахь Монголчуудын Боулингийн Холбоо мэдээлэв.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.