|
Видео

Шинэ мэдээ

Сэрэмжлүүлэг: "Хэрлэн” голын усанд машинтайгаа унаж, амиа алджээ

Сэрэмжлүүлэг: "Хэрлэн” голын усанд машинтайгаа унаж, амиа алджээ

 

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Цагаан дэрс багийн “Өргөн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км-т, сумын төвөөс урд зүгт 3 км-т/ 3 зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э “Приус 30” загварын автомашиныг жолоодож яваад “Хэрлэн” голын усанд унаж, автомашины жолооч Э /53 настай, эрэгтэй/, зорчигч Б /54 настай, эрэгтэй/, Ч /53 настай, эрэгтэй/ нар сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдсэн байсан тул автомашиныг уснаас гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

Иргэн Ц.Ч  нь сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдэн очсоны дараа нас барсан тухай мэдээллийг сумын Эрүүл мэндийн төвөөс аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler