|
Видео

Шинэ мэдээ

Д.Дорждагва: Уулзваруудыг шинэчилж, хоёр эгнээ нэмснээр түгжрэлийг бууруулах бүрэн боломжтой

Улаанбаатар хотын түгжрэлийг бага зардлаар, богино хугацаанд шийдвэрлэх боломжийн талаар иргэн Д.Дорждагва мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Түгжрэлээс болж иргэд маш их хохирч байна. Түгжрэлийг шийдэхийн тулд нэн түрүүнд уулзваруудыг шинэчилж, зохицуулалт хийх хэрэгтэй. Жишээлбэл Яармагаас хотын төв рүү чиглэсэн уулзваруудын гурван эгнээнд дахин хоёр эгнээ нэмэх боломжтой, газар нь ч бий. Хотын төвөөс Яармаг чиглэлийн дөрвөн эгнээг нэмж тав болгох боломжтой. Ингэснээр энэ уулзвар түгжрэлгүй болчихно.

Энэ мэтчилэн Улаанбаатарын бүх уулзварыг шинэчилж, түгжрэлгүй болгох боломж бий. Үүнд маш бага хөрөнгө мөнгө зарцуулна. Зам хаах ч шаардлагагүй. Хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

Гэтэл Хотын дарга мэтийн шийдвэр гаргах түвшний хүмүүс өндөр мөнгөн дүнтэй төсөл хэрэгжүүлнэ гэж яриад байна. Түгжрэлийн асуудлыг шийдэхэд амархан шүү дээ. “Алтай хотхон”, “Нарны хороолол”-ын иргэд уулзвартаа эгнээ нэмэх талаар ажил хэрэг болгон хэрэгжүүлж, түгжрэлээсээ салах хэрэгтэй” гэв.

Т.Бямбажаргал

https://isee.mn/n/50671

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler