|
Видео

Шинэ мэдээ

Буриадад хар галуугаа буудаж, устгана

Буриадад хар галуугаа буудаж, устгана

 

Буриадад Тураг гогой буюу хар галууны тоо хэт ихсэж, байгаль орчны тэнцвэртэй байдалд заналхийлж эхэлжээ. Буриадын улсын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар одоо Буриадад 50 мянган хар галуу байгаа гэнэ.

Буриадын Байгалийн нөөц, экологийн яамнаас устгал хийхээр болжээ. Тус яамнаас “Бид шинжлэх ухааны үндэстэйгээр тохируулга хийнэ. Энэ жил 3000 хар галуу устгалд оруулна. Энэ шувууны үүр хамгийн их байгаа Баргажин, Хабаан, Хойд байгаль, Байгал шадар, Сэлэнгэ аймгуудын анчдыг энэ ажилд хамруулах болно. Анчдад сум хэрэгсэл, цалин урамшуулал олгох юм” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Хар галууны тоог цөөлөх асуудал эртнээс яригдаж байгаа. Тураг гогой буюу хар галуу нь загасыг маш ихээр идэж, цөөрүүлдэг төдийгүй ой модыг устгах, бохирдуулах аюултай. Жишээ нь, Голый арлын нарс модон ой бараг сөнөхөд тулсан. Учир нь хар галууны сангас нь жирийн шувууны сангасаас 30 дахин хортой (азотын хэмжээ 30 дахин их) тул ой мод, өвс ургамлыг хордуулдаг байна.  

 

https://news.zindaa.mn/4luc

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler