![]() |
Илон Маск 13 дахь удаагаа аав болжээ
АНУ-ын Засгийн газрын үр дүнтэй байдлын газрын (DOGE) дарга, тэрбумтан Илон Маск 13 дахь удаагаа аав болжээ. Эл мэдээлэлд тэрбээр "Хөөх" гэсэн ганц үгтэй сэтгэгдэл цахим хуудастаа нийтэлсэн байна.
Маск хүүхдийн ээж болох улс төрийн идэвхтэн Эшли Сент Клэйр аль 2020 онд бизнесмэнээс гэрлэх санал тавихыг хүлээн мөрөөдөж байсан тухай цахим хуудастаа бичсэн нийтэлэлд дээрх сэтгэгдлээрээ хариулт өгчээ .
"Эшли Сент Клэйр Илон Маскыг урхиндаа оруулах гэж ТАВАН жилийн турш санаархсан" гэж бүсгүйн нийтлэлд онцолсон байна.
Сент Клэйр тэрбумтантнаас хүүхэдтэй болсноо хүүхдийнхээ таван сарын өдрөөр ийнхүү олон нийтэд зарлажээ. Бүсгүй нярай хүүхдээ олны шаардлагагүй анхаарлаас хамгаалахын тулд энэ талаар өмнө нь ярихыг хүсээгүй гэнэ. Тэрээр хүүхдийг эсэн мэнд өсөхийн тулд чадах бүхнээ хийх болно гэдгээ тэмдэглээд, түүний хувийн нууцад хүндэтгэлтэй хандахыг сэтгүүлчдээс хүслээ.
Маск өөр өөр эмэгтэйчүүдээс арван хоёр хүүхэдтэй. Түүний анхны эхнэр, зохиолч Жастин Вилсон зургаан хүүхэд төрүүлжээ. Дуучин Граймс дахин гурван хүүхдийн ээж болжээ. Тэрбумтан өөрийн мэдлийн “Neuralink”-ийн тусгай төслүүдийн захирал Сиобхан Зилисээс гурван хүүхэдтэй.
Маск олон хүүхэдтэйн талаараа төрөлт багасаж байгаатай тэмцэхэд оруулсан хувь нэмэр гэж мэдэгджээ. "Төрөлт буурч байгаа нь одоогийн байдлаар соёл иргэншилд заналхийлж буй хамгийн том аюул юм" гэж тэр тэмдэглэсэн байна.
