|
Видео

Шинэ мэдээ

Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын араас ахиад 5 гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх үү

Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын араас ахиад 5 гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх үү

 

УИХ-ын чуулган Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна. Ерөнхий прокуророос "нууц” тамгатай асуудлыг оруулж ирсэн учраас УИХ-ын тухай хуулийн дагуу нь хаалттай хэлэлцэхээр болсон. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороогоор өчигдөр хэлэлцсэн бөгөөд Ерөнхий прокурорын саналыг хүлээж авахаар шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгсөн. Одоо дээрх байгууллагууд УИХ-ын нэгдсэн чуулганд санал дүгнэлтээ танилцуулаад нэр бүхий гурван гишүүн байр сууриа илэрхийлж, гишүүдийн асуултад хариулах юм.

УИХ-ын тухай хуулийн " 9.5-д Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно” гэж заасны дагуу гишүүдийн олонхын саналаар асуудлыг эцэслэх юм.

Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий прокурорын зүгээс эдгээр гурван гишүүний араас ахин таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах асуудлыг оруулах гэнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler