| |
Прокурор 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлжээ
Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ.
Эдгээр гишүүн өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан асуудлаар Авлигатай тэмцэх газарт тайлбар өгч байсан. Тэгвэл зөвхөн тайлбар, мэдүүлэг авахаас гадна эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нөхцөл байдал илэрсэн учраас ийнхүү дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг прокурорын байгууллагаас гаргасан байна.
Уг хүсэлтийг ирсэн даруйд прокурорын байгууллагын саналыг хүлээж авах, эсэх асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулахаар зарлажээ.
Холбогдох хуулийн дагуу прокурорын хүсэлтийг УИХ 48 цагийн хэлэлцэнэ шийдвэрлэх ёстой. Прокурорын хүсэлтийг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор эхлэн хэлэлцэж, саналаа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах хуулийн зохицуулалттай юм. Гэвч гишүүдийн ирц хүрэхгүй байсаар дэд хорооны хурлыг маргааш болгон хойшлуулсан байна.
24barimt.mn