|
Видео

Шинэ мэдээ

Казахстаны парламентын доод танхимын сонгуулийн урьдчилсан дүн гарчээ

Казахстаны Сонгуулийн төв хороо өчигдөр /2023.03.20/ тус улсын парламентын доод танхимын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг зарлажээ. Урьдчилсан дүнгээр улс төрийн зургаан нам доод танхимд суудал авсан байна.

Казахстаны Сонгуулийн төв хорооны дарга Нурлан Абдиров өчигдөр хэвлэлийн бага хурал хийж "Урьдчилсан тооллогын дүнгээр 6 сая 360 мянга орчим сонгогч саналаа өгч, Казахстаны эрх баригч "Аманат" нам 53.9 хувийн санал авч, "Аул" ардчилсан эх оронч нам 10.9 хувийн санал авч, Казахстаны Ардын нам болон бусад дөрвөн нам сонгуулийн таван хувийн босгыг давж, парламентын доод танхимд суудал авсан байна" гэж мэдэгджээ.

Central Election Commission Announces Preliminary Election Results: Six Parties Elected to Parliament - The Astana Times

Казахстанд парламентын доод танхимын сонгууль энэ сарын 19-нд болж, парламентын 98 суудлын төлөө намууд өрсөлдсөнөөс 69 суудлыг улс төрийн 7 намын 281 нэр дэвшигчээс, үлдсэн 29 суудлыг нэг тойргийн системээр сонгох юм.

Д.Хүчитбаатар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler