|
Видео

Шинэ мэдээ

Дэлхийн түүхэнд нэрээ сольсон хотуудын сүүлийнх нь Казахстаны нийслэл Астана болов

Дэлхийн түүхэнд нэрээ сольсон хотуудын сүүлийнх нь Казахстаны нийслэл Астана болов

 


Казахстаны нийслэл Астана хот одооноос эхлэн Нурсултан нэртэй болж байна. Тус улсыг 30 орчим жил удирдсан Нурсултан Назарбаев ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсны дараа түүнийг залгамжлагч Касым-Жомарт Токаевын гаргасан анхны шийдвэр энэ юм.

Токаев нь Казахстаны парламентын дээд танхимын дарга байсан бөгөөд одоо 2020 оны сонгууль хүртэл ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. Парламентын спикерийн ажлыг нь Назарбаевын том охин Дарига Назарбаева хүлээн авчээ. Астанагийн нэрийг солих болсон үндэслэлээ "Казахстаны анхны ерөнхийлөгчийн алдрыг мөнхлөх” гэж Токаев тайлбарласан байна.

Казах хэлээр "нийслэл” гэсэн утга бүхий нэртэй Астана нь 1997 онд Казахстаны нийслэл болж байв. Өмнө нь Алматы хот тус улсын нийслэл байжээ. Орчин үеийн түүхэнд хотын нэрийг солих явдал нэлээд хэдэн удаа тохиолдож байв. Эдгээрээс дурдвал:

Зөвлөлт Холбоот Улсын үед Кёнигсбэрг хотыг Большевик удирдагчдын нэг Михайл Калининий нэрээр Калининград болгон өөрчилсөн. Мөн 1953 онд Сталинийг нас барсны дараа Сталинград хотыг Волгоград болгон өөрчилжээ.

1990 онд хоёр Герман нэгдсэний дараа Карл Маркс Штадт хотын нэрийг Хемниц болгожээ. Британий колоничлолын дараа Энэтхэгт 100 гаруй хотын нэрийг өөрчилж байв.

Жишээ нь Мадрас хотын нэрийг Ченнай болгожээ. 1960-аад оны үед Ардчилсан Конго улс нийслэлээ Леопольдвилл байсныг Киншаса болгон өөрчилсөн юм.

Конгыг колоничолж байсан Бельгийн хаан Леопольдын нэрнээс салж, тэнд оршдог тосгоны нэрийг өгсөн нь энэ юм.

Мозамбик улс мөн 1975 онд колоничлолоос салсныхаа дараа нийслэлээ Мапуту гэж нэрлэх болжээ. Өмнө нь Португалийн далайчин Лоренсо Маркизийн нэрээр нэрлэдэг байв.

Эх сурвалж: BBC, Ikon.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.