| |
Видео
Шинэ мэдээ
Ерөнхий сайд Хотын даргаар сонгогдсон С.Мөнхчулууны нэрийг батламжлах саналыг буцаажээ
Өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан болж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 55.8 хувийн саналаар С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгосон. Улмаар НИТХ-ын санал хураалтын дүнг Ерөнхий сайдад хүргүүлээд байсан юм.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хотын даргад нэр дэвшин сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны нэрийг батламжлах л үлдээд байв. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны нэрийг Хотын даргаар батламжлахаас татгалзсан байна.
zindaa.mn