![]() |
Хотын даргыг ирэх долоо хоногт томилно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг ирэх долоо хоногт томилохоор товложээ. Хэдийгээр НИТХ-аас өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд хуралдаж, Хотын даргаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан ч хурал хойшилсон юм.
Гэхдээ эх сурвалжийн мэдээлсэнээр хугацаа нь тодорхойгүй ч энэ долоо хоногт НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж ирэх долоо хоногт НИТХ хуралдах төлөвтэй байна гэлээ.
Сануулахад, Өнгөрсөн долоо хоногийн баасан /2018.12.28/ гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулсан. Ингээд 100 хувийн саналаар одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргаар томилуулахаар санал нэгдсэн. Гэвч НИТХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг дотооддоо хэлэлцэж, саналаа нэгтгээгүй, ажлын цаг дууссан учраас НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт цуцлагдсанаар хурал хоёр дахь удаагаа хойшлоод байна.
Б.Аз
