![]() |
Ш.Батхүүд 9 жилийн хорих ялыг хэвээр үлдээж, талийгаач Г.Алтанг цагаатгажээ
Харин Ч.Ганзоригт холбогдох торгох ялыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Хэргийг эргэн сануулахад, Жаст Групп"-ийн захирал Ш.Батхүү "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Тухайн хэрэгт түүнтэй хамт талийгаач Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татан хэргийг нь шүүхэд шилжүүлсэн юм.
