|
Видео

Шинэ мэдээ

Хөлбөмбөгийн тоглолт дээр анх удаа цагаан хуудас үзүүлэв

Хөлбөмбөгийн тоглолт дээр анх удаа цагаан хуудас үзүүлэв

 

Португалийн хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн багийн цомын 1/4  шигшээ тоглолт «Бенфика»-«Спортинг» багуудын хооронд болох үеэр шүүгч түүхэнд анх удаагаа цагаан хуудас  харуулав. Тоглолтын үеэр  нэгэн тамирчин муужран унахад хоёр багийн эмч нар яаралтай тусламж үзүүлэхээр талбайд гүйн гарцгаажээ. Шүүгч эмч нарт талархал илэрхийлэн цагаан хуудас үзүүлэхэд үзэгчид ч алга ташин дэмжжээ.

Дэлхийн хөлбөмбөгийн холбоо FIFA туршилт болгон Португалид  цагаан хуудсыг туршиж байна. Шүүгч цагаан хуудас үзүүлэн шударга тоглолт хийсэнд нь тамирчдад  талархал илэрхийлж болно. Хэдэн жилийн турш FIFA  улбар шар хуудас нэвтрүүлэхээр ярилцаж байгаад больсон юм. Уг хуудас нь шар, улаан хоёрын дундах шийтгэл болох ёстой байв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler