|
Видео

Шинэ мэдээ

"Сод Монгол" ХХК ХБ-аас авсан зээлийнхээ 272 мянган долларыг зориулалтын бусаар зарцуулж, Роснефть компаниас шатахуун авчээ

"Сод Монгол" ХХК ХБ-аас авсан зээлийнхээ 272 мянган долларыг зориулалтын бусаар зарцуулж, Роснефть компаниас шатахуун авчээ

 

"Сод Монгол" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалтын талаарх сонсголд нийт 6 гэрч дуудагдсанаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нарын гурван хүн хүрэлцэн иржээ. "Сод Монгол" групп нь Тос тосолгооны материалийн үйлдвэрлэл барих 14 тэрбум төгрөгтэй тэнцэх 669,856,4539 иены  зээлийг 5 жилийн хугацаатай  6,5 хувийн хүүтэй зээл авсан байдаг. 

Хамаарал: 

Иргэн Ц.Пүрэвринчин 5%-ийг, Ц.Анандбазар 95%-ийг эзэмшдэг. 

Шинжээчийн дүгнэлт:

2022 оны байдлаар зээл бүрэн төлөгдсөн. 5,7 сая долларыг "үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж" гэсэн утгаар гадаад шилжүүлэг хийсэн. Мөн Роснефть компани гэсэн утгаар 272 мянган ам.долларыг шилжүүлсэн байна. Эндээс харвал 31,1 сая иен буюу 272 мянган ам.долларыг зориулалтын бусаар буюу Роснефть компаниас шатахуун авахад зарцуулсан байна. 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:

- Зээлийн зарцуулалт яг зориулалтдаа явагдсан. Шинжээчийн дүгнэлтийг буруу гэж үзэж байна. Бидний хийж байгаа ажил бол Монголын нефтийн үйлдвэрийн анхдагч юм. Энэ "Мон-Ами" үйлдвэр нь анхны маслийн үйлдвэрийг Эрдэнэт үйлдвэртэй хамтарч барьж байсан туршлагатай үйлдвэр. Монгол Улс жилдээ хичнээн сая доллар гадаадаас масло авахад зарцуулдаг билээ. Тос тосолгооны үйлдвэр нь 46 сая долларын хөрөнгө оруулалтай байх ёстойгоос 14 хувийг Хөгжлийн банкнаас авсан. 80 хувь нь хийгдчихсэн, бүтээн байгуулалт нь явчихсан ажил.

Үлдсэн 20 гаруй хувь нь миксэд буюу хольж савлаж гаргадаг хэсэг нь гаднаас ирээгүй байгаа юм. Учир нь Монголын нефтийн үйлдвэр босож байж түүний хаягдал хамгийн хүнд фракц буюу В соль гэгч гардаг. Энэ нь байгальд хаяж болдоггүй зүйл. Энийг боловсруулах үйлдвэр нь ганц маслийн үйлдвэр. Нефтийн үйлдвэр босож байж бид хаягдал суурь маслийг нь авч ашиглах тул энэхүү үйлдвэр нь зогсчихсон. Нефтийн үйлдвэр босож байж бид дутуу төхөөрөмжөө авна. Тэгэхгүй бол ашиглах материалгүйн улмаас үйлдвэр алдагдалд орно, гэжээ. 

Та зээл авахад улс төрийн нөлөө үзүүлсэн үү. Ерөнхий сайдын зөвлөх байжээ?

- Хөгжлийн банкны зээл маш хүнд зээл юм билээ. Гэхдээ үнэхээр үлгэр жишээ зээл авсан гэж боддог. Зээлд нөлөөлөх боломжгүй байсан. Бид доллараар зээл авах хүсэлт гаргасан ч иенээр өгсөн. Энэ нь бараг алдагдалд оруулсан. Нөлөөтэй байсан бол доллараар өгөх байсан байх. 


 
https://tsahiur.mn/n/s/12969

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler