| |
Видео
Шинэ мэдээ
Дулааны шугам сүлжээний худаг дотроос нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ
Дулааны шугам сүлжээний худаг дотроос нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ. Тодруулбал: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, "Ханын материалын эцэс”-т дулааны шугам сүлжээний худаг дотор нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 11 дүгээр сарын 13-ны өдрийн 07:07 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, хаяг тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн. Тухайн иргэний мэдээллийг тодруулахаар цагдаагийн байгууллагаас ажиллаж байна.