|
Видео

Шинэ мэдээ

Амьсгалын замын цочмог халдвартай хүүхдийн тоо нэмэгдэж ХӨСҮТ тусгай тасаг нээжээ

Амьсгалын замын цочмог халдвартай хүүхдийн тоо нэмэгдэж ХӨСҮТ тусгай тасаг нээжээ

 

Амьсгалын замын цочмог, хүнд халдвартай хүүхдийн тоо энэ долоо хоногоос улсын хэмжээнд нэмэгдсэн тул ХӨСҮТ дээр тусгай тасаг нээн ажиллаж эхэлжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал, клиникийн профессор Ц.Чинбаяр “Томуугийн халдварын тархалт өндөр болсон үед хэвтүүлэн эмчлэхэд орны нөөц хангалттай байх шаардлагатай. Тиймээс томуугийн өвчлөл нэмэгдсэн тохиолдолд нөөц ор бэлэн байлгах зорилгоор ХӨСҮТ-д 200 орыг томуутай хүүхдэд зориулан гаргасан.ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар амьсгалын замын халдварын улмаас 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 70 гаруй хувьд халуурах, 60 хувьд ханиалгах, 15 хувьд нь хоолой бачуурах, ларингитын шинж, 10 хувьд нь бөөлжих, суулгах зэрэг шинж илэрсэн.Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 85 хувь нь 0-3 насныхан байна. Эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд амьсгалын замын халдварын хүнд хэлбэрээр оношлуулан эмчлүүлж байна. Энтервирусийн халдвар, гар хөл амны өвчний халдвартай бага насны хүүхдүүд өвчилж байна. ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 200 гаруй хүүхэд хандаж байгаагийн 50 хувь нь эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 20 хувь нь гар хөл амны халдварын шалтгаантай” гэв.
Бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, хууч өвчтэй ахмадууд томуугаар өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй учир томуугийн вакцинд хамруулж, эрсдэлийг багасгах нь чухал ач холбогдолтойг зөвлөлөө.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler