|
Видео

Шинэ мэдээ

Өмнөговь аймагт H1N1 вирусын халдвараар нэг хүн нас баржээ

 

Өмнөговь аймагт H1N1 вирусын халдвараар нэг хүн нас баржээ

 

Томуу, томуу төст өвчлөл газар авч, аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдээс өнөөдрийн байдлаар 1 хүн нас барсан тохиодол гарсан байна. Мөн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 2 нь маш хүнд, 7 хүүхэд хүнд байгаа байгаад өвчлөл даамжирч хатгалгаа, менингит, H1N1 вирусын халдвар авч байна.

Хэвтэн эмчлүүлэгчдээс ХӨСҮТ-д 18 сориц шинжилгээнд явуулснаас 10 хүний сорьц шинжилгээгээр томуугийн H1N1 вирус илэрсэн нь аймгийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг Онцгой комиссын хурлаас гаргажээ. Иргэдийн дундах тархалт өндөр байгаа учраас дараахь асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатай байна.

  • Амны хаалт /маск/ хэрэглэж хэвших
  • Халуурсан, томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах
  • Халуун аарц, буцалгаа, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
  • Олон нийтийн газруудаар явахгүй байх
  • Ажлын байрны болон гэрийн агааржуулалт, халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах
  • Ариутгалын бодис хэрэглэх зэрэгт анхаарч томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler