| |
Видео
Шинэ мэдээ
Эсрэг багийн тоглогчоо доромжилсон О.Даваадэлгэрийг 5 сая төгрөгөөр торгож шийтгэлээ
Монголын Хөлбөмбөгийн Холбоо /МХБХ/-ны Моби дээд лигийн есдүгээр сарын 4-ний өдрийн 73 дахь тоглолт Дэрэн болон СП Фалконс клубүүдийн хооронд явагдсан.
Тухайн тоглолттой холбоотойгоор СП Фалконс клубийн туслах дасгалжуулагч Г.Дэлгэрдалай, СП Фалконс клубийн тоглогч, Бразил улсын иргэн Тиаго Томайс нараас Дэрэн клубийн тоглогч О.Даваадэлгэрт холбогдуулан МХБХ-ны Сахилгын хороонд гаргасан гомдлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.
Энэ нь Сахилгын дүрмийн
- 36 дугаар зүйл "Ялгаварлан гадуурхах”,
- 42 дугаар зүйл "Тоглолтын нэр хүндийг гутаах”,
- 43 дугаар зүйл "Ноцтой зөрчлийн сэдэл үүсгэх”-д заасныг,
- Мөн улаан хуудсаар торгуулсны дараа талбайгаас гурван минутын хугацаанд гараагүй үйлдэл нь Сахилгын дүрмийн 54 дүгээр зүйл "Шийдвэрийг үл зөвшөөрөх”-д заасныг тус тус зөрчсөн үйлдэл гэж Сахилгын хорооноос тогтоосон байна.
Иймд МХБХ-ны Сахилгын хороо дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:
- Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэрт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.1, 42.1.2, 43.1.1, 54.4 дэх хэсгийг тус тус үндэслэн МХБХ-ны хөлбөмбөгтэй хамааралтай үйл ажиллагаанд оролцох эрхийг шийдвэр гарсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хасах, мөн 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулах,
- Дэрэн клубт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгууль ногдуулах,
- Дэрэн клуб нь өөрийн багийн тоглогчдод болон албаны хүмүүст МХБХ-ны Сахилгын дүрмийн 36 дугаар зүйлийг болон сахилгын дүрмийг бүхэлд нь танилцуулж, сургалт, мэдээллийг зохион байгуулахыг үүрэг болгохоор болсон байна.
Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн холбоо