|
Видео

Шинэ мэдээ

Сөүл хотод хагас подвалуудыг орон сууцны зориулалтаар ашиглахыг ХОРИГЛОНО

Сөүл хотод хагас подвалуудыг орон сууцны зориулалтаар ашиглахыг ХОРИГЛОНО

 

БНСУ-д даваа, мягмар гарагт орсон хүчтэй аадар борооны улмаас 10 хүн нас барж, 8 хүн сураггүй алга болсон. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь хагас подвал буюу банжихад амьдардаг иргэд байсан аж. 

Анх 1960-аад оны үед агаарын довтолгооноос хамгалаах байр болгон ашиглах зорилгоор подвал барьж байжээ. Үүнийг 1970-аад оноос эхлэн бага орлоготой иргэд орон сууцны зориулалтаар ашиглаж эхэлсэн бөгөөд жижиг цонхтой уг сууц чийг ихтэй байдаг тул хөгцтэй, үерт автах эрсдэл өндөртэй байдаг. 

2020 оны байдлаар улсын хэмжээнд 327.000 өрх уг сууцанд амьдардаг гэх тооцоо гарчээ. Тэдний дийлэнх нь буюу 96 хувь нь Сөүл болон ойр орчим дахь дүүргүүдэд байдаг байна. Саяхан болсон үерийн улмаас Сөүл хотын удирдлагууд уг сууцнаас аажмаар татгалзах шаардлагатай болж буй тухай мэдээлжээ. 

Уг сууцанд амьдарч буй иргэдийг ойрын 10-20 жилийн дотор шинэ сууцтай болгох тал дээр арга хэмжээ авахаа мэдэгдсэн удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцэх хүмүүс ч олон байна. Учир нь уг сууцыг бага орлоготой иргэд түрээслэн суух нь элбэг. Эдгээр сууцнуудыг хэрэглэхээ больсон тохиолдолд бага орлогтой иргэд амьдрах газаргүй болно хэмээн тэд үзэж байгаа аж. 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.