|
Видео

Шинэ мэдээ

Шөнийн тэнгэрийг сурталчилгааны самбар болгож ашиглах төсөл эсэргүүцэлтэй тулгарчээ

Шөнийн тэнгэрийг сурталчилгааны самбар болгож ашиглах төсөл эсэргүүцэлтэй тулгарчээ

 

Гэрэлтүүлэгч хиймэл дагуулын иж бүрдлийг агаар мандлын нам өндөрт хөөргөх аргаар тэнгэрт асар том дэлгэц үүсгэн компаниудад брэнд бүтээгдэхүүнээ дэлхий даяар сурталчлах боломжийг олгох "StartRocket" хэмээх нэгэн сонирхолтой старт-ап төслийг хойд хөршийн хэсэг залуус хамтран санаачлаад байгаа ажээ.

Төслийн вэб хуудсанд танилцуулснаар тэрхүү хиймэл дагуулууд нь 400-500 километрийн өндөрт дэлхийг тойрон эргэх бөгөөд нарны цацрагийг гэрэлтэгч пикселүүдэд ойлгон дүрс үүсгэх зарчмаар ажиллах гэнэ. Хэмжээний хувьд уг "самбар" нь 50 км2 байх ба зөвхөн үдшийн бүрий болон үүрийн гэгээтэй үед хүмүүст харагдах юм байна. Түүнчлэн үзүүлэх брэндийн логонууд нь 6 минут тутамд солигдохоор програмчлагдсан байх ажээ.

 

 

"Өнөө үед биднийг бүтээгдэхүүн, брэндүүд л удирдаж байна... "Super Bowl", "Coca Cola", "Brexit", "Mercedes", "FIFA", Олимпийн наадам гээд л. Эдийн засаг гэдэг бол иргэний нийгмийн судсаар урсах цус л гэсэн үг. Харин энтертайнмент, зар сурталчилгаа түүний зүрх нь болж өгдөг. Удахгүй бид сансар огторгуйд очиж амьдрана, хүн төрөлхтөн өөрсдийн соёлоо бас сансарт түгээнэ. Тиймээс тэр болгоныг бүгдэд тааламжтай, хүртээлтэй болгохын тулд илүү гайхалтай, туршлага болохоор шинэ санаачлагууд хэрэгтэй болно" хэмээн төслийн ахлагч Влад Ситников өгүүлсэн байна. 

 

 

Хэдийгээр уг төсөл нь танилцуулагдаад удаагүй байгаа ч хэдийнэ сансар судлаачид, мэргэжилтнүүд болон жирийн иргэдийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. Гэрлийн бохирдлын асуудал тулгамдаад байгаа энэ цаг үед тус "самбар" нь байдлыг улам дордуулна, судалгааны ажилд ихээхэн саад учруулна, түүнчлэн байгаль, тэнгэр эрхэсийн үзэсгэлэнг үгүй хийнэ хэмээн тэд үзэж байна. 

 

 

Гэхдээ тэнгэрт хачирхалтай, хэрэггүй гэмээр зүйлс хөөргөхийг санаачилсан ганц тохиолдол энэ биш аж. Өнгөрсөн жил Хятадын Ченду хотын иргэдийг ямар ч үед гэрэлтүүлэгтэй байлгах үүднээс өмнөд хөршийн эрдэмтэд хиймэл сар тэнгэрт байрлуулах төсөл боловсруулж ихээхэн дэмжлэг авч байв. Мөн Японы хэсэг эрдэмтэд тусгай хиймэл дагуул ашиглан солирын бороог зохиомлоор бий болгох судалгаа хийж боломжтой гэдгийг нь баталсан. Гэхдээ эдгээр төслүүдээс баттай ажил хэрэг болохоор төлөвлөгдсөн нь одоогоор алга байна. 

 

 
https://www.caak.mn/view/8288604/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler