![]() |
Видео
Шинэ мэдээ
Үнэн худлыг нь дэнслээд өгөөч
Өнгөрөгч Баасан гарагаас эхлээд цахим орчинд маш муухай мэдээлэл хөвөрсөөр байна. Элдэв янзын мэдээлэл гарч байдаг ч энэ мэдээллийг сонсоод зүрх зүсэгдэх шиг болж үнэндээ нойроо мартаж өр зүрх, өвчүү цээж нь хөндүүрлэж байгаа хүмүүс олон байгаа нь мэдээж. Иймд ЦЕГ-аас дээрх мэдээллүүд үнэн эсэх, эсвэл хуурамч, тандалтын тоогоо нэмэх гэсэн сайтуудын явуургүй үйлдэл бол тэдэнд хариуцлага тооцож олныг СТРЕССЭЭС гаргах шаардлагатай байна.
"Гэрээслэл бичиж үлдээсэн 13 настай хүүхэд өндрөөс үсэрч амиа хрложээ.” гэх мэдээлэл гарч олныг цочирдуулаад байсан бол өчигдрөөс эхлэн "Ээж аавдаа зодуулсан хүү амиа хорлохдоо "Та хоёртоо хайртай шүү” гэсэн зурвас үлдээсэн байжээ” гэх мэдээлэл гарч үртэй үндэстэй хүн бүрийг сэтгэлийг урж өвчтэй зовлонтой нэгнийх нь өвчнийг хүндрүүлж байна.
Цагдаагийн газраас албан ёсоор мэдээлээгүй байхад ийм мэдээлэл гарсан нь өрөөсгөл талтай. Яагаад гэвэл уншиж чаддаг өчнөөн хүүхдийг "УРУУ ТАТАЖ” мэднэ. Товчхондоо бол нийгмийг айдаст авахуулсан СӨРӨГ МЭДЭЭЛЭЛ. Ийм байхад мэргэжлийн байгууллагууд таг дуугүй суусаар байх уу.
https://erennews.mn/article/50387
