| |
Видео
Шинэ мэдээ
УИХ хаалттай хуралдаж байна
УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Харин дараагийн асуудлыг хэлэлцэхийн тулд чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Учир нь, Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцдэг хуулийн зохицуулалттай юм. Тиймээс чуулганы хуралдааныг хаалттайгаа үргэлжлүүлж байна.
Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай тогтоолын төслийг хаалттай хэлэлцсэний дараа мөн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хаалттай хэлэлцэх юм