|
Видео

Шинэ мэдээ

Бээжингийн 2022 оны өвлийн олимпийн бэлтгэл ажил сүүлийн шатандаа оржээ

Бээжингийн 2022 оны өвлийн олимпийн бэлтгэл ажил сүүлийн шатандаа оржээ

 

7-р сарын 3-ний өдөр бол БНХАУ Бээжингийн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрх авсны зургаан жилийн ойн өдөр. Тэгвэл одоогийн байдлаар өвлийн олимпийн бэлтгэл ажил сүүлийн шатандаа орсон тухай Бээжингийн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ.
 
Бээжингийн 2022 оны өвлийн олимп, паралимпийн наадмын ордон талбайн барилгыг 2016 онд барьж эхэлсэн юм. Таван жил гаруйн хугацаанд тэмцээний 12 байнгын барилга байгууламжийг үндсэндээ дуусган, туршилтын ажлуудыг хийжээ. Мөн тэмцээний үйлчилгээний чанартай барилга байгууламжийг бүгдийг нь барьж ашиглалтад оруулсан юм байна.
 
Одоогийн байдлаар тэмцээний ордон, тоглолтын талбай болон Өвлийн олимпийн 3 хотхоныг шинээр засварлан байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан 227 цахилгаан шат, 496 ариун цэврийн газар, 158 бие засах газар, буудлын 863 өрөө, 45 хувцас солих өрөө, тэргэнцэрийн 152 хэсэг налуу замыг байгуулжээ.
 
Г.Бямба

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler