|
Видео

Шинэ мэдээ

АНУ цар тахлаас үүдэлтэй хямралаас сэргэж байгааг мэдэгджээ

 

АНУ цар тахлаас үүдэлтэй хямралаас сэргэж байгааг мэдэгджээ

 

АНУ цар тахлаас үүдэлтэй хямралаас сэргэж, хэвийн амьдралдаа аажмаар орж байгааг тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ. Тэрбээр долоодугаар сарын 4-нд тэмдэглэдэг АНУ-ын тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан ням гарагт үг хэлэхдээ энэ тухай мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Ж.Байден коронавирусийг хараахан ялаагүй байгааг хүлээн зөвшөөрөөд, цар тахлыг хурдан ялахын тулд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг иргэддээ уриалав. "Хэдийгээр вирусийг ялаагүй байгаа боловч цар тахал бидний амьдралыг дахин хянахаа больсон гэдгийг бид мэдэж байгаа” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш 33.7 сая гару хүн халдвар авч, 605 мянга гаруй өвчтөн нас баржээ. Тус улс эдгээр үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт орсон хэвээр байгаа юм. Вакцинжуулалтын хувьд 30 ба түүнээс дээш насны иргэдийнх нь 70 хувь нь вакцины дор хаяж нэг тунг хийлгэсэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler