|
Видео

Шинэ мэдээ

Жо Байден ирэх долоо хоногт вакцин хийлгэж магадгүй байна

 

Жо Байден ирэх долоо хоногт вакцин хийлгэж магадгүй байна

 

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден ирэх долоо хоногийн эхээр коронавирусний вакцин хийлгэж магадгүй байна. Энэ тухай лхагва гарагт Америкийн телевизийн CNN суваг мэдээлэв..
Тус сувгаар мэдээлж буйгаар, Байден олны өмнө вакцин хийлгэх төлөвтэй байна. Тэрбээр америкчууд коронавирусний вакцины үр дүнд төдийлөн итгэхгүй байгаа учир вакцинд итгэх хэрэгтэйг өөрийн биеэр харуулахаар шийдсэнээ энэ сарын эхээр мэдэгдсэн юм.
АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар "BioNTech”, "Pfizer” компаниудын вакциныг онцгой байдлын үеийн түргэвчилсэн журмаар бүртгэсэн бөгөөд тус улсад вакцинжуулалт даваа гарагт эхэлсэн билээ.  
Жонс Хопкинсийн Их сургуулийн мэдээллээр, АНУ-д илэрсэн халдварын тохиолдол 16.9 саяыг давж, 307 мянга гаруй хүн нас баржээ. Тус улс эдгээр үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler