|
Видео

Шинэ мэдээ

Ж.Байден: Вакцинжуулалт хугацаанаасаа түрүүлж байна

 

Ж.Байден: Вакцинжуулалт хугацаанаасаа түрүүлж байна

 

Иргэдийг вакцинжуулах хөтөлбөр төлөвлөсөн хугацаанаасаа хэдэн долоо хоногоор түрүүлж хэрэгжиж байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.


"Ерөнхийлөгчийг албыг хашиж эхэлсэн өдрөөс хойших 100 өдөрт 100 сая тун вакцин хийх нь миний зорилго байсан. Өнөөдөр бид замынхаа талд ирээд байна. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгч болсноос хойших 37 өдөрт 50 сая тун вакцин хийгджээ. Цасан шуурга болж хотын олон сая хүнд ноцтой хохирол учирсны улмаас вакцинжуулалтын хөтөлбөр саатсан хэдий ч товлосон хугацаанаасаа хэдэн долоо хоногоор түрүүлж байна” хэмээн Ж.Байден цохон тэмдэглэжээ.

 


"Сүүлийн таван долоо хоногийн хугацаанд АНУ-д коронавирусний вакцинжуулалт бусад улс орноос илүү их явагджээ. Хэдий чинээ олон хүнийг вакцинжуулна цар тахлыг бид төдий чинээ хурдан ялна. Өмнөх засаг захиргаатай холбоотойгоор эмх замбараагүй байдал дэгдэж байсан хэдий ч бид хэвийн гольдрилдоо орж байна. Эрх баригчид вакцин түгээлтийн хурдыг 70 хувиар нэмэгдүүлсэн” хэмээн тэрбээр мөн ярьсан байна.

 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler