|
Видео

Шинэ мэдээ

ШӨХТГ: Тээврийн хөлс нэмэгдүүлсэн иргэдэд 38 сая төгрөгийн торгууль ногдуулсан

ШӨХТГ: Тээврийн хөлс нэмэгдүүлсэн иргэдэд 38 сая төгрөгийн торгууль ногдуулсан

 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас

  1. Үнэт цаасны зах зээлд буюу үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хийгдсэн хяналт шалгалт
  2. Хаяг шошго ба Зөгийн балны хяналт шалгалт
  3. Хүчит шонхор захын эрүүл ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалт
  4. Эмийн сангийн шалгалт
  5. Шатахууны шалгалт
  6. Лифт
  7. Тендерийн гомдол
  8. Замын-Үүдийн ачаа тээврийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг танилцуулж байна.

Тендерийн гомдлын талаар:

2021 оны эхний хагас жилийн байдлаар 170 орчим тендерийн гомдлыг хүлээн авч шалгасны 45 хувь нь хууль дүрэм зөрчсөн байна. АХБ-ны санхүүжилтээр яамд дээр хэрэгжиж байгаа худалдан авах ажиллагааны талаар гомдлууд ирсэн. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой 24 гомдол ирсний 14 нь хууль зөрчсөн дүгнэлт гарсан.

Замын-Үүдийн ачаа тээврийн үйл ажиллагааны талаар:

Дөрөвдүгээр сарын 7-ноос Хятад руу тээврийн хэрэгсэл бага багаар нэвтрүүлж эхэлсэн. Импорт багассаны улмаас жижиглэнгийн худалдаа 20 гаруй хувиар өссөн. Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээвэрт энгийн үед жолооч сард 4-5 удаа тээвэр хийж 3-3.5 сая төгрөгийн хөлстэй байсан. Гэвч импорт багассаны улмаас тээврийн хөлс нь 20-30 сая болж өссөн. Эдгээр хүмүүст шалгалт хийж 38 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

Үнэт цаасны зах зээлд буюу үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хийгдсэн хяналт шалгалтын талаар:

Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу цэнхэр, ягаан тасалбараар дамжуулан ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа иргэдийн ашиг хүртэхтэй холбоотой бичиг баримтыг шалгасан. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 2021 оны байдлаар 29061 иргэний мөнгө байршиж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler