| |
Видео
Шинэ мэдээ
Иргэдэд очих 1072 хувьцааны ногдол ашиг олгох бэлтгэл ажил хангагдсан байна
Эрдэнэс таван толгой компанийн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн гарт очиж эхлээгүй харин бэлтгэл ажил хангагдсан гэж албаныхан хэллээ.
Тодруулбал Эрдэнэс таван толгой компаниас 2.5 сая иргэнд олгох 2019 оны ногдол ашгийн төлбөр 179 тэрбум төгрөгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд шилжүүлсэн.
Улмаар үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс брокерийн компанид данс нээлгээд арилжааны банкны данстайгаа холбосон 839 мянга гаруй иргэний дансыг баталгаажуулж эдгээр иргэдийн ногдол ашгийг үнэт цаасны дансанд нь байршуулж эхэлжээ. Харин яг хэзээ иргэдийн арилжааны банкны дансанд шилжүүлэх нь тодорхойгүй байна.