|
Видео

Шинэ мэдээ

Дархлаажуулалтын болон PCR шинжилгээний цэгүүд өнөөдөр хэвийн ажиллана

 

Дархлаажуулалтын болон PCR шинжилгээний цэгүүд өнөөдөр хэвийн ажиллана


Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1135, II тунд 21998, нийт 23133 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.9 хувь буюу 943478 нь I тунд, 66.9 хувь буюу 637699 нь II тунд хамрагдаад байгаа аж.
 
Өнөөдөр /2021.05.26/ нийтийн амралтын өдөр хэдий ч дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00, PCR шинжилгээний зургаан цэг 09:00-12:00 цагийн хооронд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин 3, явуулын 3 шинжилгээний цэг ажиллана.
 
Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний цэгүүд:
  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- "Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах "Номин” агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
 
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд: Улаанбаатар хотод явуулын нэг, суурин 56 цэгт дархлаажуулалтын 109 багийн 707 эмч, ажилтан ажиллаж, 29679 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler