| |
Видео
Шинэ мэдээ
Дээд шүүх Б.Хурц нарын гомдлыг МАРГААШ хэлэлцэнэ
Улсын Дээд шүүхэд маргааш /2021.03.31/ ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг есөн хүний гомдлыг хэлэлцэнэ. Шүүх хуралдаан хаалттай явагдана.
Төв аймаг дахь Сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 158 дугаар магадлалтай Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарт холбогдох 40 хавтас маш нууцын хэргийг шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүгдэгч Ж.Мөнхгалын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүгдэгч Э.Өлзийбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүгдэгч Г.Эрдэнэбатын өмгөөлөгч Ж.Батхуяг, шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн, Э.Хашчулуун, шүүгдэгч Ү.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, Т.Туул, шүүгдэгч О.Бямбажав, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, шүүгдэгч О.Бархасбадь, түүний өмгөөлөгч Н.Буянжаргал нар тус тус хамтран гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хаалттай хянан хэлэлцэнэ.